Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
ДЭЛХИЙН БОЛОН МОНГОЛЫН СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ
Сүүний зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр 2015 онд алдагдан дэлхийн нийт сүүний үйлдвэрлэл 818 сая тонн буюу өмнөх оныхоос дөнгөж 2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Их хэмжээний сүүний нийлүүлэлттэй холбоотой тостой бүтэн хуурай сүүнээс бусад бүх төрлийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, сүү сүүн бүтээгдэхүүний худалдаа хурдацтай хөгжиж өнөөгийн байдлаар дэлхийн сүүний үйлдвэрлэлийн 9 орчим хувь нь олон улсад худалдаалагдаж байна.
Саалийн фермийн үнээний сүүний 2015 оны дундаж үнийг 2014 оны хамгийн их өсөлттэй харьцуулахад эрс буурчээ. Дэлхийн хүн амын тоо 2050 он гэхэд ойролцоогоор 10 тэрбумд хүрнэ гэсэн олон улсын шинжээчдийн таамаглал нь хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ойрын арван жилд эрс өсөх хандлагатайг харуулна.
Дэлхийн нэг хүнд ногдох сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 2015 оны байдлаар 111.3кг бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) болонНҮБ-ын ХХААБ-ын (FAO) мэдээлэлд дурьдсанаар 2025 он гэхэд 12.5хувиар өсөх магадлал байна.Өндөр хөгжилтэй орнуудын сүүн бүтээгдэхүүний хэрэглээ ойрын арван жилд илүүтэй нэмэгдэхийг сүү, сүүний бүтээгдэхүүний өрхийн хэрэглээний талаарх хэрэглэгчийн судалгаанд үндэслэн үндэсний зөвлөх мэргэжилтнүүдбаталж байна.  
Сүүний үйлдвэрлэл 2016онд АНУ, Мексик, Европын холбоо, Энэтхэг, Япон улсуудад 0.66-4.0хувиар нэмэгдэж, харин Австрали, Украйн, Шинэ Зеланд, Бразил, Аргентин, Уругвай, ОХУ-д 0.67-11.48 хувиар буурчээ.  илүү ихийг доорх линкээс


/files/editor/files/ДЭЛХИЙН БОЛОН МОНГОЛЫН СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ.doc
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *