Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
ХААҮШУОНТөвийн Сургалт, туршилт, үйлдвэрлэлийн загвар аж ахуйн нээлтийн ёслол 2017 оны 09-р сарын 15 боллоо
Монгол Солонгос улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд 2013 онд байгуулагдсан санамж бичгээр КОПИА Монгол төв байгуулагдан идэвхтэй ажиллаж, хонины махны үржлийн аж ахуй, үр үржүүлэг, сургалт нэвтрүүлэлтийн чиглэлээр 4 жилд 6 төсөл хэрэгжүүлж байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, БНСУ-ын “Копиа Монгол” төвтэй хамтран “Сургалт, туршилт, үйлдвэрлэлийн загвар аж ахуй байгуулах” төсөл хэрэгжүүлэн 2015-2017 онд байгуулсан юм.
Загвар аж ахуй нь 8 га газрыг хамгаалан хашаалж, инженерийн хийцтэй худаг, 4 ш  дуслын усалгааны систем бүхий зуны хүлэмж, 1 ш өвлийн хүлэмжийг ашиглалтад оруулан ажиллаж байна. Уг хүлэмж, ил талбайгаас жилдээ 30 гаруй тн төмс, хүнсний ногоо, 5-8 тн өргөст хэмх, улаан лоолийг хураах бүрэн боломжтой. Сургалт, туршилт үйлдвэрлэлийн загвар аж ахуйд байрлуулсан техник тоног төхөөрөмж нь БНСУ-ын бага дунд оврын фермерийн аж ахуй, өрхийн аж ахуйд нэн тохиромжтой цаашид сургалтын зорилгоор ашиглах юм.  
Уг нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён У Сун, ХХААХҮ-ийн дэд сайд У.Сауле, КОПИА Монгол төвийн захирал Хун Сон Гү, Төв аймгийн Борнуур сумын ЗДТГ болон бусад албаны төлөөлөгчид оролцож байна.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарын өсөлт тогтвортой байгаа боловч малчид, газар тариалан эрхлэгчдийн хөдөлмөрийн бүтээмж, орлого харьцангуй бага хэвээр байна. Энэхүү асуудлын гол шалтгаан нь малчин, хүнсний ногооний тариалан эрхлэгч иргэдийн хувьд хөдөө аж ахуйн маркетинг, хүнсний аюулгүй байдал, экологид ээлтэй үйлдвэрлэл явуулах туршлага, мэдлэг дутмагаас шалтгаалдаг гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. Асуудлыг шийдэх, шинэ мэдлэг, мэдээлэл түгээхэд энэхүү загвар аж ахуй чухал үүрэгтэй бөгөөд ашиглалтад орсноор жилдээ 500 гаруй оролцогчдийг танхимын болон талбайн сургалтад хамруулж, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг давтан сургах, БНСУ-ын туршлагаас танилцуулах, хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний суурь ойлголтыг өгөх зэргээр оролцох боломжтой болж буй нь малчид тариаланчдийн оюунд оруулж буй үнэтэй хувь нэмэр болно гэж үзэж байна.
Мөн загвар аж ахуйд шинжлэх ухааны практик туршилт явуулах боломжоор хангах, бааз суурьтай бөгөөд энэ жил өвлийн хүлэмж, ургац хураалтын дараа боловсруулалт хийх агуулах, БНСУ-ын газар тариалангийн тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулан ашиглаж байна. ШУ, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд загвар аж ахуйн үүрэг оролцоо их юм үүний нэг жишээ нь Дарханы УГТЭШХ-тэй хамтран элит гала сортын төмсийг 2 жил дараалан тариалж, орон нутагт тэргүүн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Цаашид 2018 оноос үйл ажиллагааг нь жигдрүүлж,  Монгол орны бүхий л хөдөө аж ахуйн бүс нутгийн оролцоог хангасан, шинэ техник, технологи, мэдлэгийг түгээх төв болж ажиллах болно.
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *