Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Нийтлэл
Загвар аж ахуйн ургацаа хурааж дууслаа.

Намрын налгар өдрүүд  хэвийж тариаланчид маань аль хэдийнээ ургац хураах ажилдаа орж тухайн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв БНСУ-ын Хөдөө аж ахуйн удирдах газар (RDA)-ын олон улсын хөдөө аж ахуйн хөтөлбөр (KOPIA-MONGOL)-тэй хамтран 2015 оноос хэрэгжүүлж буй “Сургалт-туршилт-үйлдвэрлэлийн загвар аж ахуй байгуулах” төслийн хүрээнд Төв аймгийн Борнуур суманд байгуулсан загвар аж ахуйд 10 сарын 03 ны өдрөөс 10 сарын 06 ны өдрүүдэд аж ахуйд тариалсан ургацаа хураан ажиллаа. Энэ жил тус аж ахуйд 2 га ил талбайд төмс, хүнсний ногоо (байцаа, хүрэн манжин, лууван), 0.5 га хамгаалагдсан хөрсөнд өргөст хэмх, улаан лооль болон амтат жинжүү тариалсан. Бидний ургац дан ганц тоон үзүүлэлтээр хэмжигдсэнгүй, эдгээр ургамалын тариалалтаас эхлээд ургалтын явц болон хураалт хүртэлх технологийн үйл явцыг тариалан эрхлэгчдэд газар дээр нь сургалтаар дамжуулан заан сурган, мэдлэг мэдээлэл түгээн ажилласан нь хамгийн том үр шим байлаа. Ийнхүү 2 жил дараалан загвар аж ахуйд төлөвлөгөөт үйл ажиллагаа амжилттай явагдаж байгаа нь бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилж олон мянган тариаланчдын мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *