Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Төрийн үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай, үр дүнтэй байхад анхаарч ажиллана

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өнөөдөр/2017.10.23/ яам болон харьяа газруудын албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав.

 

Тодруулбал, цаг үеийн тулгамдсан асуудал болох өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахад нөөц бололцоогоо дайчлан, төрийн бодлогыг иргэдэдээ чиглүүлж, үйл ажиллагааг нь ил тод байлгаж, үр дүнтэй ажиллах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гэх энэ том салбарын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийг ард иргэдэд чирэгдэлгүй хүргэж ажиллахад хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн   өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд ердөө 50 хувьтай, аймаг сумдын аюулгүй нөөцөд 40 хүрэхгүй хувьтай өвс, тэжээлийн нөөц  байгаа нь хангалтгүй байна. Иймээс  өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлан онцгой анхаарч ажиллах талаар  үүрэг чиглэл өглөө.

Эх үүсвэр: mofa.gov.mn

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *