Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Олон улсын хэмжээнд Монголын ноос ноолуурын салбарын удирдлагууд, дизайнеруудыг чадавхижуулах дизайны сургалт эхэллээ
Монголын ноос, ноолуурын холбоо, ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлтийн дагуу Дэлхийн нэртэй дизайнер, Нью Йорк хотын Парсонс Нью Дизайн Сургуулийн Дизайны тэнхмийн эрхлэгч Ивонне Ватсон 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 сарын 04-ны өдрийг дуустал буюу 10 хоногийн хугацаатай Ноос, ноолуурын үйлдвэрийн удирдлага болон дизайнеруудыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж эхэллээ.  

      Сургалтыг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Сангийн яамны дэргэд хэрэгжиж буй Экспортыг дэмжих төсөл болон Канадын Юнитериа хөтөлбөр санхүүжүүлж, Монголын ноос, ноолуурын холбоо зохион байгуулж байна.

      Олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн загвар хийцтэй бүтээгдэхүүнийг зохион бүтээх чиглэлээр сэтгэлгээг хөгжүүлэх улмаар эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэж, үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэхэд сургалтын гол үр дүн чиглэж байгаа юм.

      Өнөөдөр эхэлсэн уг сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү нээж, Нью Йорк хотын Парсонс Нью Дизайн Сургуулийн Дизайны тэнхимийн эрхлэгч Ивонне Ватсон, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Юнитериа хөтөлбөрийн захирал Сүндэр, Экспортыг дэмжих төслийн зохицуулагч н.Энхтүвшин нар оролцож, үг хэлсэн.

      Сургалтад ноос, ноолуурын 40 гаруй үйлдвэрийн загвар зохион бүтээгчид, удирдлагууд оролцож байна. Энэ сургалт 2017 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр дуусах юм.

Эх үүсвэр: mofa.gov.mn

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *