Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Нийтлэл
Үхрийн шөрмөсөөр Монгол төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэс заслын утасыг хийжээ

Монгол улсын зөвлөх эдийн засагчДоктор, профессор С.Төгс20 шахам жилийн судалгааны үр дүнд үхэрийн шөрмөснөөр мэс заслын утас хийх технологи нэвтүүлжээ. Уг бүтээлээрээ Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас зохион байгуулсан  “Инновацийн шийдэл бидний амьдралд-2015” уралдаанаас тэргүүн байр эзсэн байна.

           Уламжлалт арга технологийг судлан гаргаж ирсэн утасаа АШУҮИС-ийн мэс заслын тэнхимтэй хамтарч нохой дээр туршил судалгаа хийсэнбайна. Нохойн 3-4 газарт мэс засал хийгээд долоо хоногийн дараа туршилтынхаа үр дүнг харахад нийлэмж,хайлсан байдал зэргийг өндөр үзүүлэлттэй микроскофоор харахад ямар ч үрэвсэх шинж чанаргүй маш сайн хайлсан нохойн биеэс ялгарахааргүй нийлэмжтэй гарсанбайна. Иймд хүний биед гаднаас ямар нэгэн химийн аргаар боловсруулагдсан материал орох шаардлагагүй байгалийн гаралтай органик материал ашиглах боломж байгаа нь тушилтаар нотлогджээ.
        Эдийн засгын хувьдбүрэн тооцоололхийжээ. Монгол улс жилд дунджаар 400 орчим мянган үхэр нядладын 10 хувийнх нь шөрмөсийг стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж хийсэнутасныхаа10 хувийг Монголдоо ашиглаад үлдсэн 90 хувийгньдундаж үнээр экспортлоходжилд 3.4-3.6 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажиллах үйлдвэр байгуулагдах боломжтой гэж тооцоолжээ. Дэлхийн түвшинд мэс заслын утсанд тавигдах стандарт,шаардлагад бүрэн нийцэх утасыг Монголдооүйлдвэрлэх боломжтой болсон. 

Бэлтгэсэн:                 Б.Урангоо

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *