Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авах иргэд, аж ахуйн нэгжийн анхааралд
Таримал ургамлын үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай хуулийн 15.11.3 дахь заалтыг үндэслэн олгодог.Тус хуулийн 11 дүгээр зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.
*       
b 6 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
 
b 6.1. Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно.
 
b 6.2. Тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж болно.
 
b 6.3. Хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.
 
b 6.4. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
*       
*      11 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
 
b 11.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ :
 
b 11.1.1. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
 
b 11.1.2. тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
 
b 11.1.3. тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
 
b 11.1.4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
 
 
  11.1.5. тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг; /үрийн улсын байцаагчийн дүгнэлт, ХААЖДҮГ-ын тодорхойлолт/
 
14 дүгээр зүйл. bТусгай зөвшөөрлийг хүчингүй болгох.
 
 
 
 
b 14.1. Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
 
b 14.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
 
b 14.1.2. хуулийн этгээд татан буугдсан;
 
b 14.1.3. тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон ;
 
b 14.1.4. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн
 
b 14.1.5. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
   
   
       
 
b 14.2. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.

Хураамж:   Үндэслэл : Тэмдэгтийн хураамжийн тухай хууль
Хүлээн авах банк: Улаанбаатар банк. ДАНС: 2609030278
Хүлээн авах байгууллага: БЗД-ийн татварын хэлтэс.
Утга: Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж./төмс, хүнсний ногоо/  
Үр үйлдвэрлэлийн тэмдэгтийн хураамж 125000,0  /нэг зуун хорин таван мянга/ төгрөг. нэг удаа төлнө.
Гэрчилгээний үнэ 5000,0/таван мянга/ төгрөг. ХХААЯ-ны санхүүд тушаана.төрийн сан банк : данс 900019002

Бэлтгэсэн:                             С.Нандинцэцэг
 
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *