Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
“Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц, шийдэл” зөвлөгөөн амжилттай боллоо

ХХААХҮЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц шийдэл” зөвлөгөөнийг Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний хөгжлийн газар, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл ТББ-тай хамтран 2017 оны 11 сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд хөдөө орон нутаг, нийслэлийн 9 дүүргээс оёдлын үйлдвэрлэл эрхлэгч 1500 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөгчид, төрийн байгууллагын хэрэглэгч, худалдан авагчид оролцлоо. Зөвлөгөөнөөр Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэгчид өнгөрсөн цаг үед хэрхэн амжилт бүтээлтэй ажиллаж ард иргэдээ бүрэн хувцаслах, гадаад зах зээлд оёмол бүтээгдэхүүнийг экспортолж байсан цаг үеэ дурсан санахаас илүүтэй, салбарыг сэргээн хөгжүүлэхэд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Хэлсэн үгэндээ Оёдлын салбар нь ажлын байрны багтаамж  өндөртэй, үйлдвэрлэлийн анхны хөрөнгө оруулалтын зардал багатай, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын түвшин доогуур иргэдийг ажлын байраар хангадаг эдийн засгийн өгөөж, нийгмийн хариуцлага өндөртэй салбар гэдгээрээ чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ. Тэрээр хэлэхдээ Ерөнхийлөгч миний бие Монолд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнээ өмсөж залуучуудаа уриалж байгаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оёдлын салбарыг хэрхэн хөгжүүлэх үү, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах уу, дотоод зах зээлд байгаа маш том боломжийг үйлдвэрлэгчид хэрхэн хамтран эзлэх үү, улмаар гадаад зах зээлд Монгол брэндийг хэрхэн бий болгох чиглэлээр “төр” хувийн хэвшлийг дэмжиж, хууль эрх зүйн таатай орныг бий болгох тал дээр салбар яам анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Зөвлөгөөнөөс Оёдлын салбарыг хөгжүүлэхэд тэргүүн ээлжинд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг батлах, үйлдвэрлэл эрхлэгчдэд итгэлийн зээл олгох, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хоршин ажиллах санаачлагыг дэмжих, нэгдсэн том талбай бүхий нэгдсэн ажлыг байрыг түрээслүүлэх, дотоодын хэрэгцээт ажлын хувцасыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлүүлэх, худалдан авалтыг шууд зохион байгуулах зэрэг олон гарцуудыг төр, хувийн хэвшилтэй хамтран хийхээр боллоо. Уг чуулганд хэлэлцэсэн асуудлууд:

Ø  Эх оронч худалдан авалтыг хэрэгжүүлэх тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл
Ø  Гадаадад эх орноо төлөөлөн суугаа элчин сайдууд  үндэсний  үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний  борлуулалтанд  дэмжлэг үзүүлж ажиллах тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн  зарлигийн төсөл
Ø  Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн нэмэлт  найруулгын төсөл
Ø  Импортын бараа дэмжсэн Тендерийн хуулийг шинэчлэн найруулж Төсвийн худалдан авалтаар Үндэсний бүтээн байгуулалтыг дэмжих тухай хуулийн төсөл
Ø  Дотоодын борлуулалтын зах зээлийг импортын тарифаар хамгаалах  тухай хуулийн төсөл
Ø  Мэргэжлийн холбоодын тухай хуулийн төсөл
Ø  Төсвийн урт хугацааны худалдан авалтаар оёмолын салбарыг дэмжих тухай Засгийн газрын тогтоолын төсөл
Ø  Гаальтай машин  чингэлэгийн асуудлыг  таслан зогсоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл
Ø  НӨАТ-ын 6%-ийн буцаан олголтоор  Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолын төсөл
Ø  Импортын барааны гаалийн татварт давхар хяналт тавих тухай Засгийн газрын тогтоолын төсөл
Ø  Аж үйлдвэрийн салбарт дотоод , гадаадын  хөрөнгө оруулалт татах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
Ø  Аж үйлдвэрийн зээлийн сан үүсгэх тухай  Засгийн газрын тогтоолын төсөл
Ø  Аж үйлдвэржилтийн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах тухай  Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг  Аж үйлдвэрийг хөгжүүлэх  түлхүүр  хууль эрх зүйн актуудын төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол,  УИХ-ийн Үйлдвэрийг дэмжих лобби бүлгийн дарга гишүүн О.Баасанхүү, ХХААХҮЯ-ны ХөнҮБХЗГ-ын дарга Б.Батхүү нарт гардуулан өгсөн.
 
 
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *