Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга , Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй албан уулзалт хийж, яамны үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулагад салбар яамны бодлогын хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь ДНБ-ний 39,1 хувийг, нийт ажиллах хүчний 53,9 хувийг эгнээндээ нэгтгэсэн, 650 орчим мянган иргэн ажиллаж амьдарч байгаа голлох салбар. Тус яам нь  газар тариалан, мал аж ахуй, хүнс, жижиг дунд болон хөнгөн үйлдвэрийн салбарт төрийн бодлогыг чиглүүлэн ажиллаж байна. Гурван сая иргэнээ экологийн цэвэр хүнсээр бүрэн хангаж, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгынхоо хүрээнд тодорхой шийдвэрлэх алхмуудыг хийж “Бодлогоо ажил болгох тал дээр” бүх хүчээ дайчлан ажиллаж байгаагаа хэллээ.

Монгол улс 25 сая ямаатай нийт 9400 тонн ноолуур гаргадаг бөгөөд энэ нь дэлхийн зах зээлийн 40  орчим хувийг эзэлдэг. Цаашдаа түүхий эдийг бүрэн боловсруулж нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргахын тулд Итали улсаас ноос, ноолуур самнах, ээрэх машин гэх зэрэг хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлээр авахаар ажиллаж байгаа тухайгаа Сайд Б.Батзориг танилцуулсан.

Цаг үеийн асуудлаар, энэ өвөл улсын хэмжээнд 66,6 сая мал өвөлжих дүн мэдээ байгаа.  Нэн тэргүүнд эрчимжсэн мал ахуйг хөгжүүлж, эрүүл Монгол малыг экспортод гаргах эрхэм зорилго тавьсан.  Малаа эрүүлжүүлэх чиглэлээр Унгар улсын засгийн газраас манай улсад олгосон 25 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр Биокомбинат ТӨУҮГ-ын өргөтгөл шинэчлэлийн ажлыг ирэх хавар эхлүүлэхээр болсон. Ингэснээрээ Монголчууд дотооддоо мал амьтны гоц халдварт өвчнийг эмчлэх вакцин үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Үйлдвэрлэж чадахгүй вакцинаа бид зөвхөн нэг л улсаас авна. Цаашдаа Монгол малынхаа эрүүл мэндийг Монголын төр бүрэн хяналтандаа авна” хэмээн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлсэн үгэндээ онцоллоо. 

 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт энэ салбараас төрөн гарсан боловсон хүчний хувьд уналтад ороод байгаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг төрийн бодлогоор босгоход онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Өнөөдөр нэг ширхэг нэхийг 1500 төгрөгөөр худалдан авч байна. Малын гаралтай түүхий эд ингэж үнэгүйдэж байгаа асуудлыг анхааралдаа авч, төрийн бодлогоор зохицуулалт хийх хэрэгтэй. Хөдөө аж аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар Монгол орны тэргүүлэх салбар болох учиртайг мөн хэлээд, салбар хариуцсан Сайд Б.Батзоригт ажлын амжилт хүслээ.

 

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *