Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
“ХҮНС , ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

2017.11.30
Манай орны хувьд малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийг эдийн засаг, зах зээл, бизнесийн менежмент, технологийн мэдлэгтэй болгох аж ахуйгаа үр ашигтай эрхлэн явуулах арга ажиллагаанд сургах сургалт, хэлэлцүүлэгийг  системтэйгээр зохион байгуулах нь өнөөгийн нэг чухал зорилт юм.
Ийм учраас Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтнэвтрүүлэх төвөөс 2017 оны 11дүгээр сарын 30-ны өдөр “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нэвтрүүлэх үйлчилгээ” сэдэвт  хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  
Тус хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, БСШУСЯ,  Шинжлэх ухаан технологийн сан, ХААИС, ХХААХҮ-ийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг эрдэм шинжилгээнийхүрээлэн, байгууллагууд, гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүд, 21 аймгийн ХХААГ-ын Үйлдвэр, худалдаа, үйлчилгээ хариуцсан албаны дарга нар, экстейншин /нэвтрүүлэх үйлчилгээг/ хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө шинэчлэн УИХ-аас баталсан нь бидний үйл ажиллагаанд тодорхой чиг баримжаа болж байна. 
Уг баримт бичигт “ Хөдөөгийн иргэд, ажиллагсадыг зах зээлийн нөхцөлд Хүнс, ХАА-н үйлдвэрлэлээ үр ашигтай эрхлэх, арга ухаанд сургах шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, сурталчлах, мэдээлэл түгээх арга хэлбэрийг боловсронгуй болгох”-ыг тодорхой заасан байдаг.  
          Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих явцад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орчин түргэн хугацаанд өөрчлөгдөж хуучин технологи, арга ажиллагаа өнөөгийн шаардлагад тохирохгүй болсоны зэрэгцээ уур амьсгалын эрс өөрчлөлт нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр дүнд сөрөг нөлөө үзүүлж байна.
          Ийм нөхцөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд туслах, шинэ соргог мэдээ, мэдээлэл хүргэх, сургалт-хэлэлцүүлэг явуулах, зөвлөгөө өгөх, шинэ технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг нь өргөжүүлэх үйлчилгээг үзүүлэх үүрэг экстейншиний байгууллагад тавигдаж байгаа юм.
          Иймд  ХАА-н үйлдвэрлэлд шинжлэх уханы ололт нэвтрүүлэх төв нь  дээрхи үйл ажиллагааг явуулахад тодорхой санхүүгийн болон бодлогын дэмжлэггүйгээр шийдвэрлэхэд бэрхшээлтэй байгаа юм.
          Эрдэм шинжилгээний ажлын судалгаа, шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнийг тэр болгон малчид, тариаланчид салбарын үйлдвэрлэл эрхлэгчид цаг тухайд нь авч хэрэглэж чадахгүй, томоохон аж ахуйн нэгж, компаниуд авч ашиглаж болох боловч хэрхэн тэдэнтэй холбох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд хүндрэлтэй байна. Мөн эдгээр шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оюуны өмч, патент, эрхийн асуудлууд байна.
          Монгол улсын төр, засгаас ихээхэн анхааран ажиллаж байгаа хэдий ч, цаашид яаж боловсронгуй болгох вэ?, Яаж хэрэгжүүлэх вэ? гэдэгт өнөөдрийн зохион байгуулж байгаа хэлэцүүлгийн ач холбогдол оршиж байгаа юм.
Тус төвөөс зохион байгуулж байгаа “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нэвтрүүлэх үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг нь Монгол орны ХАА-н гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлд гадаад, дотоодын шинжлэх ухааны ололт, стандарт, дэвшилтэд технологийг өөрийн орны болон аж ахуй, үйлдвэрлэлийн нөхцөлд тохируулан нутагшуулах, энэ төрлийн аж ахуй эрхлэгчдийн итгэл үнэмшил, үлгэрлэн дууриалалыг бий болгох, загвар аж ахуй, бизнесийн бойжуулах төвүүдийг байгуулах, тэдгээрийг түшиглэн онол, дадлага хосолсон дадлагжуулах сургалт зохион байгуулах ажлуудыг хэрэгжүүлж байгаагийн нэг  нь өнөөдрийн энэ хэлэлцүүлэг семинар юм.
Дээрхи үйл ажиллаагааг явуулахад аймгуудын  Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан хамтран ажиллаж хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолоо өгөх учир өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт 21 аймгийн ХХААГ-ын экстейншин хариуцсан албаны дарга нар,  мэргэжилтнүүд хамрагдаж байгаа нь үр дүнгээ өгсөн семинар болж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээ үүсэж хөнжсөний 20-н жилийн ойн баяр тохиож байгаа нь бидэнд үйл ажиллагаагаа эргэн харж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын зорилтоо тодорхойлох боломж олгож байна.
          Монгол Улсад хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээг хөгжүүлэхэд амьдралаа зориулан ажиллаж буй үе үеийн ажилтнууд болон  ХХАА-н салбарыхандаа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв үүсч байгуулагдсаны 20-н жилийн ойг тохиолдуулан ажил, хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал сайн сайхан бүхнийг ерөөж энэхүү хэлэлцүүлгийн үеэр дамжуулан  мэндчилж байна. Монгол орны ургац, хүнс, сааль сүү арвин байг.

Хэвлэлийн мэдээ бэлтгэсэн:  ХААҮШУОНТ-ийн Мал аж ахуйн технологи, инноваци, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтэн                          Б.Энхцэцэг

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *