Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Нийтлэл
“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо

Ерөнхий сайдын 2017 оны  173 дугаар захирамжаар Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төрийн захиргааны төв байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах, паркийн бүтээн байгуулалтын эрх зүй болон бусад ажлыг эрчимжүүлэх, паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг судалж, шийдвэрлэх арга замыг танилцуулах  үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ, СЯ, БХБЯ, ЗТХЯ, ЭХЯ, БОАЖЯ, зэрэг яамд, НЗДТГ,  ҮХГ-аас төлөөлөл оролцсон. ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болж, ажлын хэсгийн гишүүдэд удирдамжийн дагуу үүрэг, чиглэл өгсөн.

Харин өнөөдөр ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Хуралдаанаар эмээлтийн үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ, бусад бичиг баримтууд, өгөгдөл, мэдээллүүд нь хөрөнгө оруулалтын шаардлага хангаж байгаа эсэх мөн  эрх зүйн болон зохион байгуулалтын хувьд ямар арга хэмжээ авах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар БХБЯ, ЭХЯ, ЗТХЯ -ны төсөвт тусгагдсан зүйл байгаа эсэх, гадаадын зээл тусламжийн ямар эх үүсвэрээр  шийдвэрлэх, хөрөнгийг хэн хариуцах, үйлдвэрүүдийн нүүхэд гарах зардлыг нөхөх хугацаанд ямар хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх талаар санал, мэдээлэл солилцсон юм. 
Дээрх асуудлын хүрээнд гишүүдийн саналыг ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган баталж,  12 дугаар сардаа багтаан Ерөнхий сайдад танилцуулахаар боллоо.
 

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *