Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Гурван сая ам.долларын БУЦАЛТГҮЙ тусламжийн ГЭРЭЭНД гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих замаар амьжиргааг дээшлүүлэх төсөл”-ийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Уг төсөл нь фермерүүдийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж, амьжиргааг нь дэмжихэд чиглэжээ.

Буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлж Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гэрээнд гарын үсэг зурав. Мөн Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Хироши Фүкүсава, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар нар оролцлоо.


АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Фернандез Ломмен "Нэмүү өртгийн сүлжээгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үр ашгийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байдлыг сайжруулах, фермерүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд энэхүү төсөл дэмжлэг үзүүлэх болно.

Энэхүү төсөл нь Засгийн газар болон АХБ-ны ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх болон байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд нэн тэргүүнд шаардлагатай бүсүүд, салбарууд болон төслийн үр шимийг хүртэгсдэд анхаарлаа хандуулдаг үйл ажиллагааны тусгал юм. Гол зорилго нь эдгээр шинэ төслийн санааг Монгол орны аль ч хэсэгт өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой” хэмээн онцлов.

Ажлын хүрээнд, тариалангийн улирлыг уртасгах, тарих хүнсний ногоог төрөлжүүлэх зорилгоор шинэ загварын хүлэмж барих, өвлийн хүлэмжийн зохистой тоног төхөөрөмжийг туршилтаар, усжуулалтын системийг сайжруулах үүднээс дуслын усалгааны систем, фермийн жижиг оврын усан сан, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхийн сацуу фермерүүдийн зах зээл рүү нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдол бүхий төсөл аж.

эх үүсвэр: www.arslan.mn
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *