Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Шинжлэх ухаан, технологи
Хүнсний ногоо тариалах технологи
Нэг. Ил талбайд хүнсний ногоо тариалах технологи.
1. Сэлгээ. Олон наст хүнсний ногоог сэлгээнд байрлуулах боломгүй тул ЭТС-
ийн эргэлтийн талбайгаас тусад нь талбай гаргана.
Хүнсний ногооны сэлгээг зохион байгуулахад доорх шаардлагыг анхаарна.
- Сонгино, сармис мэт үндэсний систем нь хөрсний өнгөн хэсэгт тархдаг
ургамлыг лууван, манжин мэт хөрсний гүнд үндэс нь тархдаг үндэс үрт ногоотой
сэлгэх нь зүйтэй.
- Нэг овгийн ургамлыг сэлгээнд жил дараалан тариалж болохгүй.
- Байцаа, төмс, хэмх, гуатан ургамлыг шинэ бууцаар бордох шаардлагатай.
- Шар лууван, лооль, сонгино, сармисыг бууцаар бордсоны дараа жилд тарихад
тохиромжтой. Эдгээр таримлыг шинэ бууцаар бордвол шар луувангийн үндэсний үзүүр
үхэж олон салаалж, сонгины болц удааширан ногоорч булцуу суухгүй, лоолийн навч,
иш хүчтэй ургаад цэцэглэлт хождож, болц дутуу жижиг ургана.
Ургамлын нэр
 
 
 
Сайн өмнөгч
 
 
 
Дунд зэргийн өмнөгч
 
Эртийн байцаа
 
Бөөрөнхий сонгино, эртийн
төмс, хүнс ба тэжээлийн
буурцаг, лооль, хэмх
 
Орой ургацын төмс, шар
лууван, улаан манжин
Дунд ба оройн болцтой
байцаа, шар манжин
Төмс, бөөрөнхий ба урт
сонгино, хүнс ба тэжээлийн
буурцаг
Шар лууван, улаан манжин,
даршны ургамал,
наранцэцэг, эрдэншиш
Эртийн төмс Эртийн байцаа, бөөрөний
сонгино, хэмх
Шар лууван, улаан манжин,
оройн байцаа
Сонгино, сармис Эртийн байцаа, эртийн төмс,
хэмх, лооль
Хүнсний буурцаг, оройн
төмс, шар лууван, улаан,
шар манжин
Шар лууван, навчит
үнэрт ногоо
Эртийн байцаа, сонгино,
лооль, хэмх
Буурцагт ургамал, төмс,
гуатан
Улаан манжин Бөөрөнхий сонгино, сармис,
эртийн байцаа, хэмх
Оройн байцаа, төмс, лооль
Хэмх, гуатан Байцаа, сармис, сонгино Лооль, төмс, шар лууван,
улаан, шар манжин
Лооль, чинжүү, цэс Хэмх, эртийн байцаа,
сонгино, хүнсний буурцаг
Оройн байцаа, улаан, шар
манжин, шар лууван
 
 Хүнсний ногоонд байж болох сэлгээний хэвшлүүд.
I хувилбар
− Байцаа
− Эртийн төмс
− Шар лууван, улаан манжин
− Хүнсний буурцаг, хэмх
II хувилбар
− Байцаа, шар манжин
− Төмс
− Шар лууван, улаан манжин
− Сонгино, лооль, хэмх
III хувилбар
− Шар манжин, улаан, шар лууван
− Төмс
− Байцаа
− Хэмх, сонгино, сармис
Байцааны төрлийн таримлууд
2.1. Бөөрөнхий цагаан байцаа ургуулах.
2.1.1. Талбай сонгох, хөрс элдэншүүлэх. Үржил шим сайтай, РН- 5.0- 6.8
хөнгөн элсэнцэр, хөнгөн шавранцар хөрстэй талбайг сонгоно.
Талбайг нэг га-д 20-30 тонн бууц цацсаны дараа намар 25-28см, хавар бол
20-22см гүн хагална.
2.1.2. Сорт. Хургалаг, Ширхэнцэг 13, Номер первый (Грибовский)-147,
Белорусская-85, Точка сортууд аль ч бүсэд тохиромжтой.
2.1.3. Үрийг бэлтгэх. Тарих үрийг ТМТД (1кг үрэнд 4гр)-аар, эсвэл 500С халуун
усанд үрээ 20 минут байлгаж ариутгана.
2.1.4. Үрслэг ургуулах. Эртийн байцааны үрийг шилэн буюу нийлэг хальсан
дарлаганд 3-р сарын 15-25, оройн байцааныхийг 4-сарын 1 – 5-ны хооронд тарина.
2.1.5. Бордох. Эртийн сортыг 30т бууц+ N200P200K160 кг, оройн сортыг 40т бууц+
N120P120K160 кг үйлчлэх нэгжээр тооцон бордоно. Хаврын хагалгаанд бууц, фосфорыг
дээрх хэмжээгээр, харин калийн бордоог дээрх тунгийн 1/2, азотын 1/3 хийж, үлдэх
азот, калийг толгой хумиж эхлэх үеэр нэмэлт бордоо болгон өгнө.
2.1.6. Үрслэгийг ил талбайд шилжүүлэн суулгах. Эртийн сортын байцааны
үрслэгийг 5-р сарын 15-20 ны үед мөр хооронд 70 ургамал хооронд 30-40 см , оройн
байцааг 6-р сарын 1-5 ны үед мөр хооронд 70 см, ургамал хооронд 50-60см
зайтайгаар суулгана.
2.1.7. Ургалтын үеийн арчилгаа. Ургалтын хугацаанд эртийн сортыг 5-6 удаа,
оройн сортыг 6-8 удаа услаж, усалгаа бүрийн дараа хөрсийг сийрүүлж, манана.
Үрслэгийг ил талбайд суулгаснаас хойш 30-45 хоногийн дараа N60K40Р40 үйлчилэх
бодисоор тооцож бордоно.
Тоонолжитны үсрэгч цох, бясаа, байцааны хивэн, бүгэг, манжингийн цагаан
эрвээхэй зэрэг элдэв идэшт болон төрөлжсөн хортон шавьж гарвал Децис,
Сумицидин, Каратэ гэх мэт инсектицидийг 0,2-0,3 л/га тунгаар аль нэгээр шүршинэ.
Мөн аргал, модны үнс пүргүүлэх, эсвэл усар найруулж шүрших, хөрсний гадаргууд
үнэртэй бодис (нафталин г.м ) цацаж хортон шавьжийг дайжуулах боломжтой.
2.1.8. Ургац хураалт хадгалалт. Эрт болцтой байцааны ургацыг түүвэрлэн
хураана. Оройн болцтой байцааны ургацыг нэг удаа бүгдийг нь хураана. Байцааг –1 …
+10С дулаан, агаарын чийгшил нь 90 –95% нөхцөл бүхий зооринд хадгална.
2.2. Урт байцаа
2.2.1 Талбай сонгох, хөрс элдэншүүлэг Бөөрөнхий байцаатай адил.
2.2.2. Сорт. Нутгийн дээж, Бээжин байцаа
2.2.3. Үрийг бэлтгэх. Тарих үрийг ТМТД (1кг үрэнд 4гр)-аар, эсвэл 500С халуун
усанд 20 минут байлгаж ариутгана.
Навчит урт байцааг үр ба үрслэгээр ургуулна. Ил талбайд жилд 2 удаа тарьж
ургац авч болно. Хаврын тарилтыг 5-р сарын эхээр тарьж ургацыг 6-р сарын дунд үед, зуны тарилтыг 7-р сарын 15-ны дотор хийж 9 дүгээр сарын эхээр хураана.
2.2.4. Ургалтын үеийн арчилгаа. Тарихын өмнө 1500-2000м3 /га нормоор цэнэг
усалгаа хийнэ. Ургалтын хугацаанд 400-500м3/га нормоор 3-5 удаа услаж, усалгаа
бүрийн дараа хөрсийг сийрүүлж хог ургамлыг устгаж маналт хийнэ .
2.2.5. Ургац хураалт. Хавар эрт тариалсан байцааг соѐолсноос хойш 30-45
хоногийн дараа хүнсэнд хэрэглэнэ. Өвөл хэрэглэх байцааг хүйтэнд хайруулахгүйгээр 9-
р сарын эцсээр хураагаад зооринд болон хөлдөөж хадгалахад хавар 3-р сарыг хүртэл
хүнсэнд хэрэглэж болно.
3.Үндэс үрт ургамлууд
3.1. Шар манжин
3.1.1. Талбай сонгох, хөрс элдэншүүлэх. Шар манжинд үржил шимтэй,
шаварлаг бүтэцтэй, саармаг юмуу сул хүчиллэг орчинтой хөрс тохиромжтой .
Шар манжин тарих талбайг намар 22-25 см гүн хагалж борнойдно. Хавар 1-2
удаа борнойдон хог ургамлыг устгаад 5 дугаар сарын сүүлчээр 18-20 см гүн хагалж
борнойдно. Хаврын хагалгааны өмнө 1 га-д бодит жингээр 170-180 кг шүвтрийн шүү,
160-170 кг суперфосфат, 100-110 кг калийн давсаар бордоно.
3.1.2.Сорт. Шведская желтая.
3.1.3.Үрийг тариалалтанд бэлтгэх. Тарилтанд 90-95%-иас доошгүй
соѐололттой үрийг ашиглана. Үрийг тарихын өмнө 1кг үрэнд 3 г ТМТД орохоор
ариутгана.
3.1.4.Тарих. Үрээр нь 5-р сарын сүүлчээр 10 хоногт тарина.1 га-д 2.5-3 кг үр
орно
3.1.5. Тарьсны дараахь арчилгаа. Анхны усалгааг үрээр тарьсан өдрөө 400-
450 м3/га нормоор, дараагийн усалгааг 7-10 хоноод хийнэ. Ургалтын хугацаанд 4- 6
удаа усална. Хэт шигүү ургасан бол цөөлөлтийг 1-2 жинхэнэ навчтай болсон үед
ургамал хооронд 5-6 см, хоѐр дахыг 3-4 навчтайд нь ургамал хооронд 10-12 см зай
үлдээн бусдыг нь сугалж хаяна.
4
3.1.6. Хураах. Шар манжинг 9-р сарын 2 дугаар арав хоногт хураана.
3.1.7. Хадгалах. Шар манжинг 00-ээс +20С дулаан, 80-85% агаарын харьцангуй
чийгтэй зооринд хадгална. Манжинг 150-200 кг багтаамжтай чингэлэг, сараалжин
хашлагын алийг ч хэрэглэж хадгалж болно.
3. 2. Хүрэн манжин
3.2.1. Талбай сонгох, хөрс элдэншүүлэх. Хүрэн манжинд үржил шимтэй,
хөнгөн шавранцар бүтэцтэй, саармаг урвалжтай хөрс тохиромжтой. Хүрэн манжин
тарих талбайг намар 20-25 см гүн хагалж борнойдно. Тарилтаас 1-2 хоногийн өмнө бул
борнойн агрегаттай анжисаар 18-20 см гүн хагална.
3.2.2. Сорт. Бордо-237
3.2.3. Үрийг тариалалтанд бэлтгэх ба тарих: Тариалалтанд 80%-иас дээс
соѐололтой үрийг хэрэглэнэ. 1 кг үрэнд 4 г ТМТД орохоор бодож тарихын өмнө
ариутгана. 1 га-д 12-14 кг үрийг 5- дугаар сарын дунд 10 хоногт 3-4 см гүнд тарина.
3.2.4. Арчилгаа. Тарьсан өдөртөө багтаан нэг га- д 400-450 м3 ус орохоор
анхны усалгааг хийх ба ургамал ургалтын хугацаанд 4-6 удаа усална. Анхны
цөөлөлтийг 1-2 жинхэнэ навчтайд ургамал хооронд 3-4 см, хоѐр дахийг 3-4 навчтайд
ургамал хооронд 6-8 см зай үлдээн хийнэ.
3.2.5. Хураах. Хүрэн манжинг 9-р сарын эхний 10 хоногт буюу шар манжин
хураахын өмнө хураана. Үндэс үрийн хальс нимгэн, зөөлөн тул үндэс үрийн шороог
цэвэрлэхдээ болгоомжтой хандвал зохино.
3.2.6. Хадгалах. 00…+30С-ийн дулаан бүхий 80-85%-ийн агаарын харьцангуй
чийгшилтэй зооринд хадгална.
3. 3. Улаан лууван
3.3.1 Талбай сонгох, хөрс элдэншүүлэх, бордох: Улаан лууван нь наранд
ээвэр, үржил шим сайтай , хөнгөн шавранцар эсвэл элсэнцэр хөрсөнд сайн ургана. Хөрсийг шар манжинтай адил элдэншүүлнэ.
3.3.2. Сорт. Розово-красный с белым кончиком цагаан үзүүртэй улаан ягаан,
Алтанбулаг
3.3.3. Тарилт. Үрийг 2-2.5 мм-ийн шигшүүрээр шигшиж ялган авсан том үрээр
тарих нь зүйтэй . Үрийг тарихын өмнө 1кг үрэнд 5 г ТМТД орохоор бодож ариутгана.
Нэг га-д 10-15 кг үр орохоор бодож мөр хооронд 15-20 см зайтайгаар 3-4 см гүнд
үрийг тарина.
3.3.4. Арчилгаа Гол арчилгаа нь хөрсийг байнга сийрүүлэх явдал мөн. Анхны
жинхэнэ навч гармагц ургамал хооронд 2-3 см зай үлдээн цөөлнө. Үрийг таримагц 1 га- д 200-250 м3 нормоор услах ба үндэс үр томрох үед усалгааны нормыг 300-350 м3
хүртэл нэмэгдүүлнэ
3.3.5. Хураах ба хадгалах. Тарьснаас хойш 25-30 хоноод түүвэрлэн хураах
боломжтой болдог тул 3-4 удаа түүвэрлэн хураана. Улаан лууванг хураамагц хүнсэнд хэрэглэнэ. Удаан хадгалж болохгүй.
5
3.4. Шар лууван
3.4.1.Талбай сонгох, хөрс элдэншүүлэх: Шар лууванг үржил шим сайтай, хог
ургамалгүй, хөнгөн шавранцар юмуу элсэнцэр бүтэцтэй хөрсөнд тарих нь тохиромжтой.
Шар лууван тарих талбайг намар 22-25 см гүн хагалж борнойдно. Хавар
бордсоны дараа дахин 18-20 см гүн хагалж борнойдно
3.4.2.Сорт: Шантене-2461, Нантская-4
3.4.3.Үрийг тариалалтанд бэлтгэх: Ургах хүч сайтай үрээр тарина. Үрээ 1 л
усанд 40-60 г хоолны давс хийсэн уусмалд хийн тунгааж ялгана. Үрийг ялгасны дараа
8-12 цаг бүлээн усанд дэвтээгээд гарт наалдахгүй болтол эврээнэ. Ингээд 1 кг үрэнд 5-
6 г ТМТД орохоор ариутгана.
3.4.4. Тарих: Үрээр нь 5-р сарын эхний 10 хоногт 1.5-3 см гүнд суулгана
3.4.5. Ургалтын үеийн арчилгаа. Үрийг тариутаа 300м3га нормоор усална.
Үрийг дэвтээн соѐолуулж тарьсан бол цэнэг усалгаа хийгээд тарьж тарилтын
дараа услахгүй байж болно.
Шар лууванг ургалтын хугацаанд 4-8 удаа усална. Шар луувангийн жинхэнэ 2-3
хос навч үүсэх үед Гезагард (Прометрин) 2-4 кг/га, Баста 1-1,5 л/га, Реглон 1-1,5 л/га
тунгаар аль нэгийг нь шүршиж хог ургамлыг устгана. Ургалтын хугацаанд 3-5 удаа
хөрсийг сийрүүлж хог ургамлыг устгана
3.4.6. Хураах: Хураалтыг 8-р сарын дунд үеэс 1.5 см-ээс доошгүй диаметртэй
болсныг нь түүвэрлэн хураасаар 9-р сарын 2 дугаар арав хоногт үлдснийг нь хураана.
ХадгалахІC8S-DfЄ8_: Шар лууванг + 1-2 хэм бүхий 85-95% агаарын харьцангуй чийгтэй зооринд
хадгална
3.5. Цагаан лууван
3.5.1. Талбай сонгох, хөрс элдэншүүлэх: Цагаан лууван үржил шимтэй,
шавранцар бүтэцтэй хөрсөнд сайн ургана. Тарих талбайг намар 22-25 см гүн хагалж
борнойдно. Хавар тарихаас 3-4 хоногийн өмнө дахин 18-20 см гүн хагалж борнойдно.
3.5.2. Сорт. Грайворонская, Одессая-5, Нутгийн дээж
3.5.3. Үрийг тарилтад бэлтгэх. Үрийг тарихын өмнө 1 кг үрэнд 3-4 гр ТМТД-ээр
ариутгана
3.5.4. Тарих. Үрээр нь 5-р сарын хоѐр дугаар арав хоногт тарина. 1 га-д 10-12 кг
үр орно. Үрийг 50х50 см-ийн зайтайгаар мөрлөж, 2-3 см гүнд тарина
3.5.6. Арчилгаа. Анхны усалгааг үрээр тарьсан өдрөө 400-450 м3/га нормоор
хийнэ. Ургалтын хугацаанд 4-8 удаа усална. Цөөлөлтийг жинхэнэ 2-3 навчтайд ургамал
хооронд 6-8 см (эрт болцтой сортод 5-6) зайтай хийнэ
3.5.7. Хураалт: Цагаан лууванг хэрэглээний болц гүйцмэгц хураана.
3.5.7. Хадгалах: Цагаан лууванг шар манжингийн адил 00-ээс +20С дулаан
бүхий, 80-85% агаарын харьцангуй чийгтэй зооринд хадгална.