Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Шинжлэх ухаан, технологи
Арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд өргөн хэрэглэдэг химийн бодисууд

Арьс шир боловсруулах  үйлдвэрүүдэд ихэвчлэн дараах  нэр төрлийн  химийн бодисууд өргөн хэрэглэгддэг.
 
2830.10.00 Сульфид натри:   Усгүй цагаан  өнгөтэй масс буюу ялтас, усанд  уусдаг, агаарт сульфатжуулна. Усжсан талст/ 9 молекул устай/ өнгөгүй, эсвэл цэвэршилтийн  хэсгээсээ хамааран  ногоовтор өнгөтэй байна.Үс зумлагч/ арьс идээлэхэд буюу ариун цэврийн бэлдмэлд/ ба шимэгчийн  эсрэг болгон ашигладаг. БНХАУ-аас хүхэрт натри нь ихэвчлэн хүрэн улаан өнгөтэй, том ширхэгтэй талст байдлаар худалдаанд нийлүүлэгддэг. Арьс, салстад хүрэлцэх, амьсгалах тохиолдолд маш хортой. Хордлого нь толгой өвдөх, бөөлжис цутгах, амьсгал давчдах байдлаар илэрдэг. Их хэмжээгээр хордсон тохиолдолд үхэлд хүргэх аюултай.

2827.10.00 Аммоний  хлорид: Давсны хүчлийг шүвтрийн  усан  уусмалаар  саармагжуулахад  үүснэ. Энэ нь талст  ба нунтаг хэлбэртэй байж болно.  цэвэр байх  үедээ өнгөгүй, цэвэр  биш үедээ шаравтар, усанд уусна. Металлыг цэвэрлэж өнгөлөх арьс шир идээлэх, цавуу лакийг хатууруулах зэрэгт ашигладаг. Хортой бодис. Уур, тоосонцор нь амьсгалын замын эрхтнүүдийг гэмтээдэг. Хордлого нь ханиалгах, амьсгал тасалдах байдлаар илэрдэг. Мөн арьс салстад хүрэлцэх, хүний биед орох тохиолдолд хүчтэй бөөлжис цутгах, гүйлгэх, арьс салстыг түлж улайлгах, шархлаа үүсгэх байдлаар хордуулдаг.

     2833.29.00 Хромын сульфат: өргөн  хэргэлдэг хромын  сульфатыг  хромын  нитрат ба хүхрийн хүчлээс гарган авна. Усан  уусмалдаа ногоон, ягаан өнгөтэй талст. Арьс идээлэх, будаг тавих гадаргууг  боловсруулахад хэрэглэнэ. Ногоон өнгөтэй, үнэргүй, нунтаг бодис. Хортой. Амьсгалаар биед орох тохиолдолд амьсгал тасалдах, толгой өвдөх, чих шуугих, мөгөөрсөн хоолойг гэмтээснээр үрэвсүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн гэдэс базлах, хүчтэй өвдөлтийн шокд оруулах, арьс, салстад хүрсэн тохиолдолд түлэх, шархлаа үүсгэх, харшлын өвчин үүсгэх аюултай. Нүдний салстад хүрсэн тохиолдолд сохолж ч болно. Тоосонцортой нөхцөлд удаан хугацаагаар ажиллах тохиолдолд хамрын таславчийг түлж, улмаар цоолдог.
     2832.20.00 Сульфит аммони: Шүвтрийн уусмалыг  хүхрийн  давхар  ислээр үйлчилэхэд үүснэ. Өнгөгүй талст, усанд уусна. Агаарт исэлдэнэ.Органик синтезид  исэлдэнэ. Амьсгалаар хүний биед нэвтэрсэн тохиолдолд хортой нөлөө үзүүлдэг. Арьс, нүдний салст, амьсгалын замын эрхтнүүдийг гэмтээдэг. Мөн астмтай төстэй харшлын урвал өдөөдөг. 

2836.20.00 Техникийн сод: усгүй нунтаг , эсвэл усжсан  талст,/ содын талст, угаагч сод/ агаарт задарч моногипрат болно.  Олон төрлийн  үйлдвэрт хэрэглэнэ. Хортой. Тоосонцор нь амьсгалын замын эрхтнүүдийг гэмтээснээр хордлого нь ханиалгах, амьсгал хүндрэх зэргээр илэрнэ. Их хэмжээний тоосонцороор амьсгалсан тохиолдолд хамрын таславч, бусад амьсгалын эрхтнүүдийг гэмтээдэг. 

2807.00.00 Хүхрийн хүчил:  хүхрийн хүчил нь маш идэмхий. Тэрээр нягт тосорхог, өнгөгүй/ хэрвээ бохирдуулагч бодис агуулаагүй бол/ эсвэл шар буюу хүрэн өнгөтэй  байна/ өөр тохиолдолд/. Устай хүчтэй урвалд  орох ба арьсыг гэмтээн ихэнх органик нэгдлийг нэгдлийг  түлж задлана. Үүнийг  олон үйлдвэрт хэргэлдэг. Шилэн  ба  ган саванд хадгалж тээвэрлэнэ.   Өнгөгүй, хурц үнэртэй, шингэн бодис. Хортой. Уур нь амьсгалын дээд замын эрхтнүүд, салст бүрхэвчийг түлж гэмтээнэ. Хордлого нь хамрын салст бүрхэвч болон залгиур хоолой шархалж, өвдөх, хүндээр амьсгалах зэргээр илэрнэ. Их хэмжээгээр амьсгалсан тохиолдолд уушиг түлэгдэж гэмтэх аюултай. Хүний биед орсон тохиолдолд ам, улаан хоолой, ходоодыг түлж, үхэлд хүргэх аюултай. Арьсыг маш хүчтэй түлж, гэмтээх аюултай. 

2915.11.00 Шоргоолжны хүчил:  энэ нь байгальд элбэг боловч нийлэгжүүлэх аргаар ч гарган  авдаг. Ууршимтгай, өнгөгүй шингэн, агаарт гаргахад бага зэрэг уур ялгаруулна, цочроом хурц үнэртэй, идэмхий  бодис. Будгийн технологи, арьч шир идээлэх,  технологид хэрэглэнэ. Хортой. Уураар нь амьсгалсан тохиолдолд ам, хоолой, амьсгалын дээд замын эрхнүүдийг гэмтээнэ. Их хэмжээгээр амьсгалвал төв мэдрэлийн систем ба уушгийг гэмтээнэ. Хүчтэй идэмхий бодис тул арьс, салстыг түлж, шархлаа үүсгэдэг.