Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Шинжлэх ухаан, технологи
ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ТЭЖЭЭЛ, ТЭЖЭЭЛЛЭГ
1980 оноос өмнө Хятад улс нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байсан бөгөөд  хүн амын нягтаршил, бэлчээрийн хомсдол  зэргээс шалтгаалаад эрчимжсэн мал аж ахуй эрхлэх шаардлагатай болсон. Бэлчээрийн уламжлалт мал аж ахуй нь үр ашиг багатай, малын ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй, бэлчээрийг талхалж бэлчээрийн даацыг хэтрүүлэх сөрөг нөлөөтэй. Харин эрчимжсэн мал аж ахуйн хувьд малыг нэг дор маллаж, ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж нэг малаас авах нэгж бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх түүнчлэн орлого зарлагаа хянах давуу талтай. Эрчимжсэн мал аж ахуйн  менежмент нь өндөр зардал, өндөр гарц, өндөр ашгийн нийлбэр юм.

  •     Өндөр зардалд: хөрөнгө санхүү, технологи
  •     Өндөр гарцад: бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээний өсөлт
  •     Өндөр ашигт: эдийн засаг, нийгэм, орчны ашиг тус тус багтана.
Эрчимжсэн мал аж ахуй нь хөрөнгийн болон ажиллах хүчний эрчимжилт гэж хуваагддаг. Хөгжсөн улс орны мал аж ахуй нь хөрөнгийн эрчимжилт хэлбэртэй байдаг бол Хятадын мал аж ахуй нь  ажиллах хүчний  эрчимжилтийн хэлбэртэй байна. Мал аж ахуйн салбарын хөгжлийн явцад ажиллах хүчний менежментээс хөрөнгийн менежментийн хэлбэрт аажмаар шилжих хандлагатай байна. Эрчимжсэн мал аж  ахуй эрхэлж байгаа үед тэжээлийн асуудал чухал байр суурийг эзэлдэг. Олон улсын мал амьтны тэжээлийн стандарт гэж байхаас гадна улс орон  бүр  мал, амьтныхаа онцлогт тохируулан  тэжээлийн стандартыг боловсруулан гаргадаг. Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан ургамлын бүтэц болон шимт чанар өөрчлөгдвөл тэжээлийн стандартыг өөрчлөх шаардлага гардаг.

1980 оноос өмнө Хятад улс нь ЗХУ – ын тэжээлийн стандартыг  хэрэглэж байсан бөгөөд 1983 оноос хойш өөрийн гэсэн тэжээлийн стандарттай болж бүрэн найрлагат тэжээлийн системийг тэжээл үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. 2004 онд тэжээлийн стандартыг шинэчилэн гаргасан. Хятад улс нь бүрэн найрлагат тэжээлийг өөрөө үйлдвэрлэхээс гадна бусад гадны орноос авдаг. 1995 онд Хятадын Хэбэй мужид бүрэн найрлагат тэжээлийн анхны үйлдвэрийг байгуулсан.Тэжээлийг дан болон бүрэн найрлагат тэжээл гэж ангилдаг. Дан тэжээлээр малын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй учраас бүрэн найрлагат тэжээлийг хэрэглэх болсон. Бүрэн найрлагат тэжээлийн жорыг зохиохдоо найрлага, ашиглалтын зарчим, хэрэгцээ, шаардлагатай амин дэмүүдийн харьцаа болон олон төрлийн тэжээлийн бодисууд нь хоорондоо тохирч байгаа эсэх тал дээр анхаарах хэрэгтэй.

                                         Хуурай бодис    Шингэх протейн    Ширхэглэг эд    Кальци    Фосфор    1 кг сүүнд шаардагдах энергийн хэмжээ
   Байгалийн хадлан             91.6                        7.4                            29.4           0.37            0.18    
   Царгас                                  88.7                       11.6                           43.3           1.24            0.39                                         4.23
   Хуурай өвс                           85.2                         6.8                            27.5           0.41            0.31                                         3.35
   Эрдэнэ шишийн иш          90.0                         5.9                            24.9           0.56            0.16    
   Амуу будаа                          90.7                         4.5                            32.6           0.34            0.03    
   Эрдэнэ шиш                       88.4                         8.6                              2.0            0.08            0.21                                         4.06
   Шош                                     90.6                         43.0                            5.7            0.32            0.50                                         8.24
   Ногоон дарш                     25.6                          32.1                           6.4            0.08            0.06                                         1.84

БНХАУлсын Жилин мужид хэрэглэгдэж буй тэжээлийн жор
Тэжээлийн жорыг тухайн мал, амьтны ашиг шимийн байдалд  тохируулан зохионо. Бүрэн найрлагат тэжээлд уураг, нүүрс ус, эрдэс бодис, энерги, өөх тос, амин дэм тус тус орно. Бүрэн найрлагат тэжээлийн жорыг зохиохдоо шувуу, гахай, хивэгч мал болон тэдгээрийн хоол боловсруулах эрхтний тогтолцооны онцлогт тохируулах хэрэгтэй. Түүнчлэн жорыг шинжлэх ухааны талаас: үүнд үүлдэр угсаа, тэжээлийн нөөц, эдийн засгийн талаас: үүнд аж ахуйн байршил, зах зээлд өрсөлдөх чадвар зэрэг хүчин зүйлүүдийг нь харгалзан үзэх хэрэгтэй. Бүрэн найрлагат тэжээлийн жорыг зохиохдоо:
  •    Тэжээлийн найрлагад орох түүхий эдийн  чанар
  •     Үнийн хэлбэлзэл
  •     Хэрэглэгчийн худалдан авах чадвар
  •     Тухайн мал амьтанд зохистой эсэх зэргийг тооцох хэрэгтэй юм.