Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Шинжлэх ухаан, технологи
УСАЛГААТАЙ НӨХЦӨЛД ҮР ТАРИА УРГУУЛАХ ТЕХНОЛОГИ.
1. Талбайн тэгшилгээ.
1.1. Хөрсний чийг 15-18 % байхад тэгшлэгээний ажлыг хийх нь зохимжтой.
1.2. Тариалалтын өмнө буюу цэнэг усалгаа хийх үед түүнчлэн давсжсан хөрсийг угаах үед урсгал буюу ашиглалтын тэгшилгээг хийнэ. Урсгал тэгшилгээ жил бүр 1-2 удаа хийгдэнэ.
1.3. Хэрэв гадаргуугийн усалгаа хийх бол урсгал тэгшилгээ хийгдсэн талбайд усалгааны түр суваг болон ариг, шанг усалгаа хийхийн өмнө татна. Усалгааны түр сувгийг ихэвчлэн суваг ухагч машинаар 100-200 метрийн зайтайгаар, зурвасыг 50-200 метрийн зайтайгаар татна.
2. Усалгааны горим
Хөдөө аж ахуйн таримал ургамалд шаардагдах усны хэмжээг тогтоож, усалгааны давтамж, тэдгээрийн хугацаа,ус зарцуулалтын хэмжээг тогтоохыг усалгааны зохимжтой горим гэнэ. Усалгааг цэнэг усалгаа, ургамал ургалтын үеийн усалгаа гэж хоѐр ангилдаг.
2.1. Цэнэг усалгаа. Тал хээрийн болон говийн тариалангийн бүсэд хаврын цэнэг усалгааг тариалалтаас 4-5 хоногийн өмнө 1000-1500 м3/га нормоор хийнэ. Газар тариалангийн төв бүсэд талбайн байршил, дулааны нийлбэр, тариалж буй таримал, үр сортын боловсрох хугацаанаас хамааруулан намрын цэнэг усалгааг 800-1200 м3/га, тариалалтын өмнөх усалгааг тариалалтаас 5-7 хоногийн өмнө 500-600 м3/га нормоор тус тус хийнэ. Өндөрлөг уулын бүсэд цэнэг усалгааг намар1100-1600 м3/га нормоор хийгээд хавар хог ургамлын соѐог устгаад шууд тариална.
2.2. Ургалтын үеийн усалгаа. Ургамал ургалтын хугацаанд хөрсний чийгийг жингийн, потенциометрийн, гигроскопын, микропсихрометрийн, тензиометрийн, нейтроны г.м аргуудаар хэмжиж зохицуулж болно. Үр тариаг хөрсний чийг ХЧБ ийн 60-70 хувиас бага болуут усалгааг хийнэ. Буудайн ургалтын үеийн усалгааг цухуйлтын үед 450м3/га, бутлалтын үед 500 м3/га, гол хатгалтын үед 600 м3/га, түрүүлэлтийн үед 550 м3/га дундаж нормоор тус тус хийж болно.
3. Усалгааны арга, техник.
3. 1 Бороожуулах усалгаа. Үр тариаг бороожуулагчаар услах нь илүү тохиромжтой боловч бороожуулах төхөөрөмжийн борооны эрчим нь хөрсний ус шингээх чадвартай тэнцүү байх зарчмыг хатуу баримтлана. Усалгааны төхөөрөмжийн борооны эрчим хөрсний ус шингээх чадвараас их байвал ус хөрсөнд шингэхгүй хэвгий даган урсаж хөрсний үржил шим угаагдахаас гадна усалгаа жигд бус болно.
3.2. Дуслын ба микробороожуулах усалгаа. Ойн зурвас, төмс, хүнсний ногоо болон жимс, жимсгэнэ зэрэг ургамал болон мөр хоорондын зай ихтэй таригддаг ургамлыг услахад тохиромжтой.
3.3 Гадаргуугийн усалгаа. Үр тариаг зурвасаар халиаж дүүргэн услах арга нь өртөг зардлын хувьд хямд төсөр, энгийн хялбар боловч усны алдагдал их, хөрсийг угааж үржил шимийг доройтуулах, хөрс намагжих, хужир давстай болох сөрөг нөлөө ихтэй учир зөвхөн хөнгөн элсэнцэр хөрстэй талбайд мэргэжлийн хүний удирдлага дор ашиглана. Цаашдаа гадаргуугийн усалгааг бүрэн хориглох шаардлагатай.
4. Чийг хуримтлуулах усалгааны нэмэлт арга.
- Бухаар тариалангийн нэгэн адил цас тогтоох, түүний усыг хөрсөнд шингээх арга хэмжээг авах нь усалгааны зардлыг хэмнэх боломж олгоно.
- Хайлсан цас мөсний усыг хуримтлуулан талбайд 20-40 см зузаан ус халиан усалгааг хийж болно.
5. Усалгаатай үр тарианы сэлгээ. Усалгаатай үр тарианд дараах сэлгээний төрлүүд илүү тохиромжтой .
А
1. Буудай
2. Буудай
3. Тосны рапс
4. Буудай
5. Төмс
Богино эргэлттэй энэ сэлгээ нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай боловч хөрсний үржил шимийг амархан доройтуулж болох учир эрдэс болон шим бордоо заавал хэрэглэнэ.
Б
1. Буудай + царгас
2. Царгас – өнжөөх
3. Царгас - өвс, үр авах
4. Царгас - өвс, үр авах
5. Царгас - өвс, үр авах
6. Буудай7. Буудай
8. Вандуй + Буудай
Энэ сэлгээнд царгасыг 4 жил үр өвс авах зориулалтаар ашиглаад хагалах бөгөөд 4 жилд нь буудай, 1 жил вандуйн ургац авч зөвхөн 2 дахь жилд бүтээгдэхүүн авахгүй өнжинө. Хэрэв цаг уур таатай бол 2 дахь жилдээ царгасны өвс авах боломж гарна. Энэ нь хөрсний үржил шимд хамгийн сайн сэлгээ болно.
В
1. Буудай + царгас
2. Царгас - өнжөөх эсвэл өвс
3. Царгас - өвс, үр авах
4. Царгас - өвс, үр авах
5. Буудай
6. Буудай
7. Вандуй + Буудай
 
Энэ сэлгээнд 4 жил буудай, 3 жил царгасны өвс, үр, нэг жил вандуй хураах учир эдийн засгийн хувьд нилээд ашигтай хувилбар боловч царгасны өгөөжийг бүрэн ашиглаж чадахгүй .
6. Хөрс боловсруулалт. Хавар, намрын цэнэг усалгаа, хагалгааны өмнөх усалгаа, ургалтын хугацааны зэрэг усалгааны төрлүүд болон гадаргуугийн, бороожуулах, хөрсөн доогуурхи г.м усалгааны арга, хэлбэр бүрт хөрс боловсруулалт өөрчлөгдөнө.
6.1. Усалгаатай талбайн хувьд хөрсний үндсэн элдэншүүлэлт нь намар, хаврын хагалгаа юм. Хагалгааг бул, борнойн агрегат бүхий хөрслүүртэй анжсаар хийнэ.
6.2. Хог ургамлын байдлыг харгалзан хагалгааны хөндлөн буюу диагналаар БИГ-3 маягийн борнойг идэвхгүй байрлалаар 12-160-ийн өнцгөөр явуулж хог ургамлыг устгана.
6.3. Усалгаа бүрийн дараа хөрсийг сийрүүлэх нь хөрсний гадаргад үрлэн бүтцийг бий болгох, чийгийн ууршилтыг багасгаж, агаарын горим, микробиологийн үйл ажиллагааг сайжруулж, хөрсний ус нэвтрүүлэх, ус барих чадварыг нэмэгдүүлнэ.
6.4. Олон наст ургамал тариалж байсан талбайн хөрсийг боловсруулахдаа 4-5 дахь жилдээ ашиглагдаж байгаа олон настын сүүлийн хадалтыг 8-р сарын эхээр хадаж хөрслүүртэй анжсаар 25-27 см гүн хагалж, дараа нь цант багажуудаар ургамлын үндсийг хэрчиж хөрсөө буталж тэгшлээд 9-р сарын эхээр 300-400 м3/га нормоор усалж ачаатай булаар булдаж өвөлжүүлнэ.
6.5. Тарихын өмнө хог ургамал ургасан байвал КПШ-5, КПЭ-3.8 маягийн сийрүүлэгчээр үр суулгах гүнд сийрүүлнэ.
7. Үрийг тариалалтанд бэлтгэх нь бухаар тариалантай адил байна.
8. Тарих хугацаа.
8.1. Сортын онцлог. Дунд оройн болон дундын болцтой сортыг зохистой
хугацааны эхний хагаст, эрт, дунд эртийн сортыг хугацааны сүүлд тарих нь зохистой.
8.2. Хөрсний байдал. Элсэн, элсэнцэр хөрсөнд эрт, шавранцар хүнд хөрстэй талбайд хожуу тарих нь зохистой.
8.3. Дулаан. Усалгаатай талбайд агаарын дундаж температур нэмэх 10 градусаас дээш гарах үед тарина. Эрт дулаарч үр суух гүний хөрсний температур +50С–ээс дээш болсон нөхцөлд тариалалтыг эхлэж болно.
9. Үрийн норм, суулгах гүн
9.1. Усалгаатай талбайд 1 га-д буудай 4.0-5.0 сая, вандуй 1.5-2.0 сая, арвай 3.0-4.0 сая, шар буурцаг 2.5-3.0 сая ширхэг соѐолох чадвартай үрээр, сагад будаа 80 кг, царгас 12.0-16.0 кг, тосны рапс 12-14кг, төмс 2500-3000 кг-аар тариалах нь тохиромжтой.
9.2. Буудайг 4-5 см, вандуйг 6-8 см, шар буурцгийг 5-6 см, царгасыг 2-3 см, тосны рапсыг 2-3 см, төмсийг 8-10 см гүнд тус тус тариална.
10. Сорт: Усалгаатай нөхцөлд буудайн Цагаан дэглий, Кальянсона, Юнцо, Новосибирская-67 болон Gemmeiza, Benismef-3, Bounty сортыг тарьж болно.
11. Бордоо. Цэнэг усалгаа хийснээс хойш 7-10 хоногийн дараа үндсэн бордоог хаврын хагалгааны өмнө 30 т/га бууц, азот, фосфор, калийн гурвалсан бордоо тус бүрийг 90-150 кг үйлчлэх бодисоор бордсоны дараа бул борнойн агрегаттай анжисаар хагална .
Тарих үедээ хөрсөнд бактерийн хуурай бордоог 1 га-д 8-10 кг, азот ба фосфор хуримтлуулдаг азотсприлл, азотобактери, азоаркус, хорококкум, мегатериум зэрэг дотооддоо үйлдвэрлэж байгаа бактерийн бордоог 10-15 лга тунгаар ариутгал хийгээгүй үртэй хамт бордож тариална. Ургалтын хугацаанд азот, фосфорын нэмэлт бордоог 1 га-д тус бүр 15-25 кг үйлчлэх бодисоор тооцон усалгааны устай хамт бордож бол.
12. Хог ургамалтай тэмцэх. Буудайг тарьсны дараа хог ургамалтай тэмцэх арга нь бухаар тариалантай адил байна. Ойн зурвастай, вандуй, рапс, царгас тариалсан талбайн ойролцоо гербицид цацахгүй. Усалгааны эх үүсвэр, суваг шуудуу, усалгааны агрегатын завсар зайг хог ургамлаас байнга цэвэрлэж байх ѐстой.
13. Ойн зурвас. Талбайн захаар болон усан сангийн эргэн тойронд салхины ноѐлох чиглэлд хөндлөн эсвэл тодорхой өнцөг үүсгэж байхаар ойн зурвасыг 8-10 эгнээгээр тарина. Суваг ба замын хажуугаар 3-5 эгнээгээр ойн зурвас байгуулна Мод хоорондын зайг модны төрлөөс хамаарч 1.0-3 м, эгнээ хоорондын зай 2.5-3м байна . Ойн зурвасуудын хоорондох зай, модны өндрийг 20-30 дахинавсантай ойролцоогоор тэнцүүбайна. Усалгаатай тариалангийн хамгийн гол шаардлага нь ойн зурвас заавал байгуулсан байх ѐстой.