Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Шинжлэх ухаан, технологи
Хүлэмжинд хэмх тариалах технологи
Хэмх тариалалт
Хүлэмжийн хөрсийг бэлтгэх:  Намар хүлэмжийн 1 м2 талбай тутамд 7-10 кг сайтар ялзарсан бууцаар бордож хөрсийг 25-30 см гүн хагална. Хавар тарихын өмнө дахин хагалж тэгшлээд үрслэг суулгахаах хэд хоногийн өмнө хөрсний гадаргууг нийлэг хальсаар (хар өнгөтэй бол сайн) хучна.
Х‎‎эмхийн сортууд:                        Сүүлийн жилүүд‎‎эд Улаанбаатар орчмын нийлэг хальсан хүлэмжинд ОХУ-ын селекци үрийн аж ахуйн “Партенокарпик” фирмийн шавьжаар тоос хүртэлгүй жимсэлдэг сортуудаас тариалж байгаагаас гөлгөр гадаргуутай, 32-42 см урт, 350-420 г жинтэй жимс бүхий НИИОХ 412 эрлийз сорт давуу байна. Энэ сорт нь ОХУ болон еропын бусад орнуудад нилээд өргөн тархсан өвчинд тэсвэртэй сорт юм. Мөн энэ фирмийн арай богиновтор жимстэй, гөлгөр гадаргуутай үрт жимстэй Амазонка  F1, Евгения F1 сортууд манайд тариалагдаж байна.
“Дэвшил трейд” ХК нь Израйль улсаас гаралтай Sarig, ОХУ-аас гаралтай Зозуля зэрэг сортуудыг нилээд хэдэн жил үйлдвэрлэлийн сорилтонд оруулсан бөгөөд Sarig сорт 1 м2 талбайгаас 10.7-12.5 кг ургац өгч шалгарсан байна.
Гуатан ургамлын үрийн стандартаар I, II ангийн үр 90, 70 %-аас доошгүй соёлолттой, 99, 96 %-аас доошгүй ц‎‎эвэршилттэй, 10 %-аас ихгүй чийгт‎‎эй байх ёстой.
Үрслэг ургуулах:              Энэ аж ахуйд ашиглаж байгаа хүлэмж нь 120 м2 талбайтай. Ийм талбайд дан хэмх тарихаар тооцвол 250-300 үрслэг шаардлагатай. Энэ үрслэгийг хоовон саванд хийвэл илүү зохимжтой юм. Үрслэгийн хоовонг полиэтилен материалаар оёж хийхээс гадна нэг удаагийн аяга, тарагний хаягдал сав зэргийг ашиглан хийж болно.
Хоовонгийн хөрсийг бэлтгэхдээ үржил шимт хөрс, ялзарсан бууц, элс зэргийг 1:1:1 харьцаатайгаар багсарч б‎‎элтгэнэ. Өөрөөр хэлбэл 5 хүрз хөрс авсан бол мөн тийм хэмжээний бууц, элсийг тус тус авч хооронд нь сайтар хольж өгнө. Хөрс, бууц, ‎‎элсээ шигшиж чулуу болон бусад хог хольцоос нь цэвэрлэсэн байх хэрэгтэй.
Хоовон бүрт багсарсан хольцоос амсраас нь 3-4 см доогуур байхаар хийж халуун усаар услаад нэг нэг ширхэг үр хийх ба шаардагдах үрслэгийн тооноос доод тал нь 20-25 %-аар хоовонгийн тоог нэмэгдүүлэн тарих хэрэгтэй.
Монголын ихэнх аж ахуйн нэгжүүд 2-с дээш тооны үр хэрэглэдэг ба нэг нь үхлээ гэхэд нөгөө нэг нь үлдэх байдлаар ийм аргыг хэрэглэдэг. Гэвч бүх үр нахиалсан тохиолдолд аль нэгийг нь цөөлж авалгүйгээр хосуланг нь ургуулдаг ч эцэстээ аль алинд нь шим тэжээл хүрэлцээгүйгээс жимс нь томордоггүй байна. Хэрэв үрслэг бэлдэх
арга ажиллагаа, нөхцөл сайн бол 2 үр суулгах шаардлагагүй юм.
 
 
Зураг 6.Нийлэг хальсаар оёж  хийсэнхоовонд бойжуулж буй үрслэг
    Үрслэг бойжуулах үеийндулааны горим нь: цухуйлт хүртэл 25-300С, цухуйлтын дараа  3-4 хоногт 14-160С, цаашид нарлаг өдөр  24-280С, бүрхэг бол  20-240С, шөнө 16-180С байвал хамгийн тохиромжтой юм. Усалгааг шаардлагатай үе бүрт 20 хэмээс доошгүй бүлээсгэсэн усаар хийх нь илүү зохимжтой.
 
Үрсл‎‎эг суулгахҮрслэгийг 3 жинх‎‎энэ навчтай болсон үед хүлэмжинд шилжүүлэн суулгана. Эгнээ хоорондын зай 135 см, ургамал хоорондох зай 60 см байвал зохино. Эгнээг хүлэмжийн уртаашийн дагуу гаргавал ажиллахад хялбар байдаг. Усалгааг мананжуулагч ашиглан хийнэ.
Зураг 7 хүлэмжийн хамар


Хүлэмжинд тариалах үеийн эгнээ хоорондын зай 135 см, бут хоорондын зай 60~70см байх.
Арчилгаа:     Үрслэг суулгасны дараах гол арчилгаа бол дулаан, чийг, шим тэжээлийн бодисын зохимжтой нөхцөл бүрдүүлэх явдал юм. Х‎‎эмхийг 6-7 дугаар сард ‎‎эрдэс бордоогоор хэд хэдэн удаа бордож өгөх хэрэгтэй. Ингэхдээ 10 литр усанд аммиакийн шүү 15 г, суперфосфат 30 г, калийн давс 20 г тус тус уусгаж ургамлаа бордоотой усаар услаж бордоно. Энэ нэмэлт бордоог жимс суухын өмнөөс эхлэн 10 хоног дутамд нэг удаа хийж өгнө.    Агаарын дулааныг 250С, харьцангуй чийгшлийг 85% байлгах х‎‎эрэгтэй. Ингэхийн тулд хүлэмжийн хаалгыг онгойлгох, хаах, хаяаг шууж сөхөх, буулгах, ойр ойрхон услах зэрэг ажлыг цаг тухай бүрд нь хийж байх шаардлагатай.     Ургамлын эгнээ бүрийн чанх дээгүүр хүлэмжийн хаалганы дээд талаас нөгөө тал хүртэл мяндас, эсвэл төмөр утас татаж түүнээсээ ургамал бүрийг мяндасан утсаар сойж уяад гол ишийг утсаа нар зөв тойруулан ороож  босоо ургуулах аргыг хэрэглэнэ.

Хүлэмжийн хэмхийг сойж уясан байдал

Таналт: 1) Гол ишний 1-5-р үеийн салаа мөчрийг бүгдийг нь танана. 2) Гол ишний 6-9-р үед 1-р салаа мөчрийг үлдээн бусдыг нь танана. 3) Гол ишний 10-р үеэс дээш 1-р салаа мөчир 2-ыг үлдээн 2-р салаа 1-ийг үлдээн бусдыг нь танана.
    Ийнхүү таналт, сойлтыг хийснээр нарны тусгалыг нэмэгдүүлэн цэцэглэлт, жимслэлтийг түргэсгэж ургац авах боломжийг бүрдүүлнэ. Ургалтын хугацаа дуусах дөхмөгц (15-20 хоногийн өмнө) тайралтыг зогсооно. Өвчин хортон илэрмэгц яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.    
 

 
2-р салааны эхний үеийг үлдээгээд бусдыг танана.
Ургац хураалт:      Нийлэг хальсан хүлэмжний ургац хураалт 7-р сарын 10-даар эхлэдэг. Долоо хоногт 2-3 удаа түүвэрлэж хураана. Хутга, хайч хэрэглэнхураалтыг хийвэл ургамалд гэмтэл учруулдаггүй. Жимсний гадаргуу дахь өргөслөг үсэнцэр, товрууг хуурай алчуураар арчиж хайрцаглана. Хураангуут сэрүүн байранд хадгалан борлуулах буюу хүнсэнд хэрэглэнэ. 1 м2 талбайгаас 1,2-1,5 кг ургац хураан авах боломжтой.