Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Шинжлэх ухаан, технологи
Улаан лооль тариалах технологи

Хүлэмжийн хөрсийг бэлтгэх:              Лооль тариалах хүлэмжийн хөрсний ялзмагт үеийн зузаан 30 см-ээс багагүй байна. Лооль тарих хүл‎‎эмжийн хөрсийг 1м2 талбайд 5-7 кг бууц, 0.6 кг суперфосфат, 0.4 кг хүхэр хүчлийн калийн бордоогоор тус тус бордож 25 см-ээс доошгүй гүнд хагална. Хавар үрслэг суулгахын өмнө дахин хагалж тэгшлээд талбайн гадаргыг хайрцаглах, хамарлах зэргээр ургамал тариалахад бэлтгэнэ.

Лоолийг  бордох бордооны норм:
(Хоккайдод бууц, шохойг хольж цацах ба химийн бордоо голчлон хэрэглэдэг. Шохойг хэрэглэдэг учир нь хөрсний хүчиллэг чанарыг бага зэрэг шүлтлэг болгох (pH6.0~6.5 орчим) зорилготой юм. Японы жилийн дундаж хур тунадасны  хэмжээ 2,500 мм бөгөөд хөрс хүчиллэгжих хандлагатай тул ийм арга хэмжээ авах шаардлагатай байдаг.)
Монгол орны хувьд жилийн дундаж хур тунадасны хэмжээ 300 мм бөгөөд хөрс хүчиллэгждэггүй тул шохойн төрлийг хэрэглэх шаардлагагүй юм.
Органик бордоогоор тооцоход малын баасны азот, фосфор, калийн агууламжийг тооцож гаргахад ихээхэн хүндрэлтэй.
Иймээс Хоккайдод үхрийн баасны бордооны агууламжийг, 0.5 хувь азот(1000 кг үхрийн баасанд 5 кг орчим азот, натри агуулагддаг гэж үздэг. Үүний азотын таримлын шингээлтийг 50 хувь, үлдсэн 50 хувийг хорогдол гэж тооцно.
Монголд хорогдол багатай гэж үзвэл тэр хэмжээгээр цацах хэмжээ багасна гэсэн үг.  Үүнээс үзвэл үндсэн бордоо болгож 10 ㎡тутамд 24 кг (2,400 кг/1 га) –ыг хэрэглэнэ. Мөн нэмэлт бордооны үед 10 ㎡тутамд 8 кг (800 кг/1 га) –ыг хэрэглэнэ.
Нэмэлт бордоог аль болох эрт, 3 удаа хийх шаардлагатай.(Нэмэлт бордоог нэг удаад 10 ㎡тутамд 8 кг)
Сортууд:      Манай орны нөхцөлд нийлэг хальсан хүлэмжинд ил талбайд тариалдаг ердийн сортууд болох Сибирский скороспелый 1450, Алпатьева 905а, Орловский 5, Невский, Белый Налив, Докучаевский 4 зэрэг эртийн болон дунд эртийн  болцтой (90-120 хоног) сортууд илүү зохимжтой.
Үрсл‎‎эг бойжуулах:           Үрсл‎‎эг ургуулах арга нь хэмхийн үрслэг хийхтэй адил хоовонгийн хольц бэлтгэж, үрээ тарьж ургуулна. Харин үрслэг ургуулах дулааны горим нь цухуйц жигдэртэл 25-280С, анхны навч гартал өдөрт 16-180С, шөнө 12-150С, цаашид өдөр 22-240С, шөнө 18-190С байна.
Усалгааг 200С-аас доошгүй температуртай усаар 2 өнжөөд нэг удаа услаж өгнө.

  Үрсл‎‎эг суулгах:   Лоолийн үрсл‎‎эгийг Тариалангийн төв бүсэд 5-р сарын 25-ны үеэр 40-50 хоногийн настай үед нь шилжүүлж суулгана.
Суулгахдаа өндөр хамарлаж тариалах ба усалгааг мананжуулагчаар хийх ба хучлага ашиглахыг зөвлөмж болгож байна. Мөр хоорондын зай 90-100 см, бут хоорондын зай 50 см байна.

Арчилгаа:    Лоолийг 6, 9-р сард 5-6 хоногт н‎‎эг удаа, 7,8-р сард долоо хоногт хоёр удаа услана. Ургамлын өндөр 30-40 см болмогц эгнээ бүрийн чанх дээгүүр хүлэмжийн дээвэр доогуур төмөр утас, эсвэл мяндасан утас татаж хүлэмжийн их биед бэхлээд ургамал бүр дээрээс уяа унжуулан хэмхийн нэгэн адил түүнд ургамлаа ишээр нь ороож ургуулна.
Ургамлыг ганц гол ишээр ургуулж түүнд 3-4 залаа тавьж сүүлчийн залаанаас дээш 1-2 навч үүсмэгц гол ишний оройг тайрна.
Нэмэлт бордоог дараалсан 2-3 усалгаа бүрийн дараа өгнө. 10 л усанд 2 кг сангас юмуу хар хүрэн бууц 2-3 хоног д‎‎эвтээж шүүгээд шүршүүрээр ургамлын үндэс орчим 0.3-0.4 л хийж өгнө. Суулгаснаас хойш 10-15 хоногийн дараа 10 л усанд шүвтрийн шүү 15 г, давхар суперфосфат 50 г, хүхэр хүчлийн кали 10 г, хоёр дахь залаанд жимс үүсэх үед  дээрхи бордоог 30 г, 80 г, 25 г, жимслэлтийн ид үед 40 г, 40 г, 30 г хэмжээтэйгээр тус уусгаж 1 м2 талбай тутамд 5-6 литрээр тооцож бордоно.
Улаан лоолийн таналт Суганы нахиаг танах
・Суганы нахиаг үлдээвэл  ургаж,жимс      боловсруулдаг.
・Ургац хураалт болтол хугацаа шаардагддаг.
・Ургацын хэмжээ буурч, үр жимсний чанар мууддаг.
・Цэцэг, үр жимсний нарны тусгал  муудна.
 

    

Саваа ашиглан сойлт хийсэн байдал
    Лоолийн жимс замруугаа харж ургасан байдалтай харагдана. Ингэвэл хураалт хийх ажиллагаа хялбар болохоос гадна нарны тусгал, агаарын солилцоо сайжирснаар цэцэглэлт, жимслэлт сайжирч хортон шавьжны гаралтыг багасгана.
 
Усалгааны хэмжээнд анхаарахХэт их усалснаас навч нь ороож хумирна.

 
Хураалт. 
Эхний үед ургац хураалтыг хоногт 1 удаа, хураалтын өмнөх үед 1-2 хоногт 1 удаа тус тус хийнэ. Улайж эхлэх үеэр лооль хураахад жимс хатуу байх тул тэвэрлэлт сайн даадаг. Ийм жимсийг 200С дулаантай байранд байлгахад богино хугацаанд гүйцэд боловсроно. 1 м2 талбайгаас 6-10 кг ургац хураах боломжтой.